Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ
2021-03-22 21:46:49, 1562

Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 152, тандалтын зорилгоор Мөрөн сумын 15, Арбулаг сумын 2 иргэн, нийт 179 сорьцод PCR шинжилгээ хийлээ. Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас халдвар илэрч, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 16 боллоо.

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Б.Гантуяа 


Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0