Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо
2021-03-21 18:54:44, 1256

Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Цэцэрлэг сумаас ойрын хавьтлын 344 хүний сорьцыг  өчигдөр тээвэрлэн авчирч  хийсэн PCR  шинжилгээнээс 3 тохиолдол эерэг гарснаар аймгийн хэмжээнд нийт 15 тохиолдол бүртгэгдлээ.  Мөрөн сумаас тандалтын зорилгоор 44 хүнээс авсан  сорьцод  PCR шинжилгээ хийхэд  халдвар бүртгэгдээгүй сөрөг гарсан байна. Өнөөдөр шинээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд   болон Цэцэрлэг сумын төрийн албан хаагчдаас тандалтын зорилгоор PCR шинжилгээний сорьцыг цуглуулж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна. Нийт батлагдсан тохиолдлын 6 нь хөдөөгийн багийн иргэдээс  илэрсэн тул малчид хээр  малдаа явахдаа айл, саахалтаараа зочлохгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байлаа.

Б.Ганаа


Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0