Мөрөн суманд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг гэрийн гадаа нь хянаж байна
2021-03-21 18:53:09, 5746

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 429 иргэн байна. Харин Мөрөн суманд 170 иргэн голомттой бүс нутгаас ирсэн байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод коронавирүсний  халдвар эрс нэмэгдэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэх  зорилгоор Мөрөн суманд ирсэн иргэдийг гэрийн нь гадаа төрийн албан хаагч нар өглөөний 8 цаг 30 минутаас  оройн 23 цаг хүртэл хянаж эхэлжээ. Мөн амралтын өдрүүдэд  Мөрөн сумын зах томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоож ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна. Мөрөн суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 29 хүртэл зогсоосон бөгөөд маргааш зөвхөн 12-р ангийн сурагчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хичээллэх ажээ.

Б.Туяа 



Мөрөн суманд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг гэрийн гадаа нь хянаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 17:00:08
    Зочин: тэнэг оркууд хэсээд халдвар тараагаад байгаараа гэртээ 14 хонож чадахгүй бол яах гэж ирсэн юм үайлаараа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 15:39:23
    ??????????????: Аудитор Очирын Ганболд,Отгончимэг 2 цэцэрлэг сум руу тарваганд хамт явсан тул шинжилгээ өгнө үү,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 07:25:00
    ?????: Харин тиймээ, өөрийгөө хянаж чадахгүй нэг хүнээс болж хүүхдүүд маань арай гэж сургуульдаа ороод дахиад хаагдчихлаа. Тэгээд бас нутгийн зөвлөл ч гэнүү хэдэн хүн хандив гуйгаад бгаа маа, юу яасан хандив эмчилгээ хөл хорионы зардлыг өвчин тараасан хүнээр төлүүлмээр юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-21 20:33:58
    ?????: Мөрөн суманд голомтот бүс УБ хотоос ирж буй зарим иргэд гэрийн тусгаарлалтаа журмын дагуу хийх шаардлагатай байна шүү.Төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биeлүүлэхгүй урдаас нь хэл амаар доромжлох гэрээсээ гарч гадуур явах оролдлого хийж байна. 1 хүний хэнэггүй зангаас болж Цэцэрлэг суманд корона вирус тархаж сум аймгаараа эрсдэлд орж буйг анхаарах хэрэгтэй байна шүү