Цэцэрлэг суманд цус алдаж хүндэрсэн эхэд хагалгаа хийж амь насыг нь аварлаа
2021-03-20 18:55:45, 6520

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ы шөнө 34 настай эмэгтэй цус алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ. Тус эмэгтэй савны гадуур жирэмсэлсний улмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд  өнөөдрийн байдлаар эмэгтэй биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ үед  Цэцэрлэг суманд коронавирүсний халдвар бүртгэгдсэн байсан.  Хагалгаанд орсон эмэгтэй коронавирүст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж ажиллаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа өчигдөр өглөө Мөрөн суманд ирж  тусгай бэлтгэсэн тусгаарлалтад орсон. Хугацаа дуусахаар шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн  тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэлж байлаа.

Б.Гантуяа 



Цэцэрлэг суманд цус алдаж хүндэрсэн эхэд хагалгаа хийж амь насыг нь аварлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-21 21:56:54
    Зочин: Mundag emch nartaa ajliin undur amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-21 11:10:54
    Зочин: Мундаг эмч сувилагч нарт баяр хүргэе. Инжир эмч Батмаа эмч нар мундаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-21 10:29:04
    Зочин: Injir emchdee amjilt,az jargal.sain saihan bvgdiig hvsen eruue.Altan gartai achtai emch nar.mini ervvl enhk baigee bayarlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 23:38:16
    Зочин: Mundag emch nart bayr hurgey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 23:15:38
    ??????: Сайхан мэдээ сонсох чинь ямар схан юм бээ. Эмч нартаа баяр хүргэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 23:11:28
    ???????????: мундаг шүү манай эмч нар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 23:06:30
    Зочин: injer emch mundag hvn chartai sain emchid bayr hvrgie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 22:31:35
    Зочин: Сайн ажиллажээ . Баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 22:15:02
    ?????: инжир эмч үнэхээр мундаг эмч шүү залуу хүн гхд хувь хүний төлөвшил сайтай өвчтөнөө гсн сэтгэлтэй алтан гартай эмч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 21:55:16
    Зочин: Altan gart emch suvligch nar maani mash mundag shuu ta nar maani hunii toloo gesen setgeltei ta nartaa eruul enh az jargaliig husen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 21:41:52
    ? ???? ??????-???: Алтан гартай эмч сувилагч нар маш мундаг шүү та нартаа эрүүл энх аз жаргал ажлын өндөр амжилт хүсэн ерөөе Та нар минь чаднаа та нарынхаа бусдын төлөө мэдлэг чадвар сэтгэл зүрхээ харамгүй зориулж байдагт үргэлж талархаж бахархаж явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 20:46:01
    Зочин: Инжир эмчдээ баяр хүргээд цаашидынх ажилд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 20:36:51
    Зочин: Ямар мундаг юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 19:13:46
    Зочин: Ta bvhend bayrlalaa