Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлт бүс нутгаас орж ирсэн 968 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Энэ сарын 15-аас хойш Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг голомттой бүс нутгаас 347 бусад аймаг сумтай нийлээд 788 иргэн Мөрөн хотод орж ирсэн байна. Дээрх иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас асуумж авч шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч шаардлагатай мэдээлэл өгч бүртгэлжүүлсэн байна.
Гэвч зарим иргэд худлаа хаяг, буруу утасны дугаар өгсөн зөрчил илэрсэн байна. Иймээс иргэдийг өөрийн мэдээллээ санаатайгаар буруу өгч хөл хорионы дэглэмийн үед бусдын ажилд саад учруулахгүй байх хэрэгтэйг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.
Б.Ганаа
| Хөвсгөл аймагт 968 хүн гэрийн хяналт ажиглалтад байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08