Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил хаялтыг зохион байгуулах түр хорооноос энэ оны 7 сарын 5-ы өдрөөс эхлэн хугацаагүй ажил хийх болсноо аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Мөрөн сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ажиллагсдын цалин хөлсийг энэ оны 2 дугаар улиралд нэмэгдүүлэх” гэсэн заалт хэрэгжихгүй байгаагаас хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх удаа дараалан хохирсоор байна. Иймээс урьдчилсан байдлаар ажил хаялтанд Үйлдвэрчний эвлэлийн 208 гишүүд оролцоно” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Хөвсгөлийн эмч, сувилагч нар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ |
Сэтгэгдэл бичих