Хөвсгөл аймаг ОХУ-тай хиллэдэг учраас сэрэмжтэй байхыг анхааруулав
2020-05-18 12:49:36, 3628

 ЭМЯ-ны мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.8 сая хүн өвчилж, 316 мянган хүн нас бараад байна.

Мөн 1.8 сая хүн эдгэрч 2.6 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 95 мянган хүн шинээр халдварласан бол 4000 гаруй нас баржээ. Энэ нь өмнөх өдрийн өвчлөлөөс 14000-аар, нас баралт 600 гаруй тохиолдлоор  буурчээ.

Харин ОХУ-д өвчлөл 9700-аар нэмэгдсэн бол манай улсын олон аймагтай хил залгаа Буриадад өвчлөл 27-оор нэмэгдэж, нийт халдвар 892 болжээ. Түүнчлэн Эрхүүд өвчлөл 30-аар нэмэгдэж 526 тохиолдол, Тувад 17 тохиолдлоор нэмэгдэж 269 хүн өвчилсөн байна. Мөн Өвөр Байгалийн Читад 454 хүн өвчилж, халдвартай хүний тоо эрс нэмэгдэж байна. Иймээс манай улстай хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий  аймгийн иргэд сэрэмжтэй байж, амны хаалт тогтмол зүүх, гараа савандаж  угаах, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр онцгойлон анхаарууллаа.

Б.Ганаа 

 



Хөвсгөл аймаг ОХУ-тай хиллэдэг учраас сэрэмжтэй байхыг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-22 09:59:06
    Зочин: За баяралаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-18 15:23:03
    ?????: Хил нээциймүү.Хүмүүсийг айлгадгаа болимоор бна.