Коронавирусээр халдварласан тохиолдол 136 болов
2020-05-17 12:26:19, 496
ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутны шинжилгээ эерэг буюу коронавирус илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 136 болов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, сувилалд шилжлээ. Туркийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтад гарлаа. Тавдугаар сарын 16-ны өдөр 156 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уулд хийсэн 137 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. ХӨСҮТ-д өчигдөр 19 хүнд давтан шинжилгээ хийснээс нэгд нь коронавирусний халдвар илэрлээ” гэлээ.
 
Б.Ганаа


Коронавирусээр халдварласан тохиолдол 136 болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0