Монгол Улсад коронавирусээр халдварласан 19 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2020-05-14 13:45:44, 516
 Коронавирусээр халдварласан 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
 
Тодруулбал, Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ. Түүнчлэн ОХУ-аас өчигдөр ирсэн 18 оюутан "СОVID 19"-өөр өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 61 боллоо.
 
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
 
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн хяналтад байна. Коронавирусээр халдварласан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
 
 Б.Туяа 
 


Монгол Улсад коронавирусээр халдварласан 19 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0