Хөвсгөл аймгийн багийн эмч нарыг бүрэн унаажууллаа
2020-04-02 22:32:53, 870
Хөвсгөл аймагт малчид болон алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд багийн эмч нарыг унаажуулж байна.
Нийт багийн эмч нарын 85 хувийг унаажуулсан бол өнөөдөр 18 багийн эмчид мотоцикол аймгийн Засаг дарга Л.Ганболд гардууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт 40 сая төгрөгөөр мотоциклуудыг авч багийн эмч нарыг унаажуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгж болсон багийн эмч нар унаатай болсноор хөдөө орон нутгийн иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мотоцикол гардуулан өгөх үеэр хэлж байлаа.
 
Б.Ганаа


Хөвсгөл аймгийн багийн эмч нарыг бүрэн унаажууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0