Хөвсгөл аймгийн хэмжээнд 58 пост ажиллаж байна
2020-03-11 22:49:35, 1059

 Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хөвсгөл аймгийн хэмжээнд хяналтын 58 пост  ажиллаж байна. Постод  235 алба хаагч, 71 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Өчигдөр зорчих хөдөлгөөн хаасантай холбогдуулан аймгийн төвөөс орох гарах хөдөлгөөн үйлдэх шаардлагатай байсан иргэдийг шаардагдах бичиг баримт бүрдүүлсний дагуу нэвтрүүлсэн байна. 

Харин өнөөдөр  иргэд ямар нэгэн хөдөлгөөн үйлдэхгүй төр засгийн шийдвэрийг даган биелүүлж байгаа гэнэ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 16-ны өдрийн 07  цаг хүртэл аймаг, сум, хотоос гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл аймгийн хэмжээнд 58 пост ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0