Эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр дахин эхлүүллээ
2019-03-13 17:45:48, 1054
 Иргэн Ө-г дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасны дагуу эрэн хайх ажиллагаа өчигдрөөс эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус ажиллагаанд  аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 9 хүн, 3 автомашин, 1 завьтай оролцож байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд тус сумын харьяат иргэн 28 настай, эрэгтэй Ө өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-ны өдөр сураггүй болсон юм. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 12 сарын 12-ны өдөр хүртэл “Эг” голын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм.
 
Б.Ганаа 


Эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр дахин эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0