Г.Мөнгөнхуяг: Цэргүүдийг тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулж байхыг хүслээ
2023-11-27 12:10:05, 443

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг,  ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа Ү.Батбаяр, эцэг эхийн төлөөлөл  Орхон аймгийн зэвсэгт хүчний 186-дугаар ангид 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан алба хааж байгаа цэрэг, дайчдын тангаргийн баярт оролцлоо.

Энэ үеэр ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг Зэвсэгт хүчний 186-дугаар ангийн хамт олонтой уулзаж цэргүүдийг тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулж байхыг хүсэв. Мөн орон нутгийн зүгээс цэрэг дайчдад  шаардлагатай зүйлсээр ханган хамтран ажиллана гэдгийг хэлж байлаа.

Мөн  албаны үйл ажиллагаатай танилцан, хоймор нутгийн залуустаа мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулж, албанд нь амжилт хүслээ.

Хөвсгөл аймагт 18-25 насны 8000 гаруй залуус байдаг бөгөөд жилд хугацаат цэргийн албыг 300 орчим залуус биеэр хаадаг ажээ.

Б.Ганаа

 

 

 

 

наа



Г.Мөнгөнхуяг: Цэргүүдийг тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулж байхыг хүслээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0