Автомашин нь усанд суусан 4 иргэний амь насыг аварлаа
2023-05-14 18:50:43, 898

 Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Сэлэнгэ мөрөнд автомашин нь усанд сууж дотор нь явсан 4 иргэн голын салаа дунд арал дээр гарсан байна. Тодруулбал  Их-Уул сумын Сэлэнгэ баг Дөрөө Хангинуур  гэдэг газар Сэлэнгэ мөрөнд  Тоёота Тундр загварын автомашин 4 зорчигчтой Архангай аймгаас Хөвсгөл аймгийн Ханх сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаад Сэлэнгэ Мөрөнд усанд суусан, иргэд эсэн мэнд голын салаа дунд арал дээр гарсан байна гэсэн мэдээлэл Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт баасан гарагийн орой 22 цаг 38 минутад ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Их-Уул сумын иргэд  өчигдөр өглөө  очиход Тоёота Тундр  загварын автомашин Сэлэнгэ мөрөнд хойд эргээсээ 80 метр, урд эргээсээ 15 метр усанд сууж, Сэлэнгэ мөрний салаа дунд аралд  4 иргэн байсныг эсэн мэнд зөөвөрлөж, 2 цаг 8 минут ажиллаж  автомашиныг татан гарган эзэмшигч иргэнд хүлээлгэн өгсөн байна.

Урин дулаан цаг ирж гол нуурын мөс хайлж, нимгэрч, хэврэгшиж байгаа  үед иргэд,тээвэрчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулаа.

Б.Ганаа

 

 



Автомашин нь усанд суусан 4 иргэний амь насыг аварлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-14 21:41:23
    Зочин: Gadaad humuus shuu butsaad yv gej zondoo helsen shuu de