Осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2021-04-22 18:40:05, 3205

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 6 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  Өглөөний 9 цаг 36 минутад    50 настай иргэн Ц,   10  цагт  5 сартай А,  16 цаг 30 минутад  62 настай иргэн Т-ийн  цогцсыг олж уснаас гаргасан байна.  Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай бүлэг хээрийн штаб байгуулан ажиллаж байна. Мөн Цагдаагийн газрын 7 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 2 алба хаагч 2 автомашин, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нийт 7 автомашин, 2 завь, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Нутгийн иргэд эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд аврагчид  2 завиар усыг өгсөж уруудан осолдсон иргэдийн цогцсыг  эрэн хайх ажиллагаа үргэлжилж  байна.

Б.Туяа 


Осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна