Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2019-03-27 10:41:31, 505
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 22. Буд гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. 
 
Барилдлага: Рашаан  
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй
 
Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
 
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ. 


Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0