Сүүний хэрэглээний 27,9 хувийг фермерүүд хангаж байна
2019-03-22 10:35:47, 466
Хөвсгөл аймгийн хэмжээнд хүн амын сүүний хэрэглээний 27,9 хувийг фермерийн аж ахуй хангаж байна. Тус аймгийн хэмжээнд 7 аж ахуй, 57 өрхийн нийт 64 аж ахуйн нэгж, иргэн сүүний чиглэлийн 1018 үнээнээс жилд 2 сая 018,1 мянган литр сүү бэлтгэн нийлүүлж байна. 
Сүүний чиглэлийн нэг үнээнээс зуны улиралд өдөрт 10-12 литр, өвлийн улиралд 3-4 литр, жилд дунджаар өдөрт 6,5 литр сүү гардаг гэнэ. Мөрөн сумын хэмжээнд урин дулааны цагт сүүний хэрэглээний ихэнх хувийг малчид хангаж байгаа бол өвлийн улиралд Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн сүүг хэрэглэдэг судалгаа гарчээ.
Б.Ганаа


Сүүний хэрэглээний 27,9 хувийг фермерүүд хангаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0