ИРГЭДИЙГ ХУЛГАЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
2018-05-28 11:57:57, 502
Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс иргэдэд тээврийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэ оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлажээ. Нэрлэсэн жилийн хүрээнд өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж энэ үеэр иргэдэд хот хоорондын тээвэр, даатгал, татвар, авто засвар зэрэг газрууд иргэдэд нэг дороос нэг цэгийн үйлчилгээг шуурхай хүргэж иргэдийг хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Тус аймгийн хэмжээнд 2013-2017 оны хооронд буюу нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноос хойш 235 зам тээврийн осол гарч 130 гаруй хүн амь эрсэдсэн байна. Энэ нь иргэд баталгаат тээврийн хэрэгсэлд суугаагүй, хямд үнэ харж хулгайн тээврээр зорчсон, жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зэргээс болж гарсан учраас хурдыг хянаж байдаг, баталгаат тээврийн хэрэгслээр зорчиж эрүүл мэнд амь насаараа хохирохгүй байхыг Хөвсгөл Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга хэллээ. Өнөөдрийн байдлаар "Нөхөрлөл зам", "Чин гүн", "Минтранс" гэсэн 3 компанийн 70 автобус хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хүргэж байгаа ажээ.
 


ИРГЭДИЙГ ХУЛГАЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0