Ирэх оноос Мөрөн суманд цэвэрлэх байгууламж барина
2018-12-26 16:25:17, 717
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирэх онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт 4 сая ам.доллараар цэвэрлэх байгууламж баригдана. Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл хийгдэж баталгаажаад байгаа бөгөөд барилга угсралтын ажил он гараад эхлэх гэнэ.
Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахаа больж Мөрөн хотын иргэд бохир устай холилдож болзошгүй эрсдэл үүссэн байна. Тодруулбал цэвэрлэх байгууламжийн шороо нягтруулж хийсэн тунгаагуур, шингээх картууд нь ачаалал даахгүй даланг давж халих, доторлогоогүй шороон байгууламж тул олон жил ашиглагдаж усанд идэгдсэнээс далан нь тал бүрээрээ задарч, сэтэрч тухай бүр нь нэмэлт далан хийж өвөлжиж иржээ. Мөн цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байжээ.
Б.Ганаа


Ирэх оноос Мөрөн суманд цэвэрлэх байгууламж барина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0