Мал тооллогын мэдээ шивэлт 40 хувьтай байна
2018-12-13 18:24:53, 623

Хөвсгөл аймгийн хэмжээнд мал тооллого Рэнчинлхүмбээс бусад суманд гар тооллого дууссан бөгөөд программд мэдээ шивэлтийн явц 40 хувьтай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд сумдад 1044 тоологч аймгийн комисстой нийлээд 1057 хүн тооллогын ажилд оролцож  байгаа бөгөөд 19987 малчин мал бүхий иргэдийн малын тоо толгойг гаргах юм байна. Мал тооллогын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй байна.

Хөвсгөл аймагт мал тооллогын ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж  малыг нэг бүрчлэн тоолох үүрэг даалгаварыг сумын Засаг дарга нарт өгч мал тооллогын явцад хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа 



Мал тооллогын мэдээ шивэлт 40 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0