Хөвсгөл аймгийн Арбулаг суманд өчигдөр 19 цаг 40 минутад хүчтэй аадар бороо нэг цаг орчим орсон байна.

Аадар борооны улмаас Тарган нуур 5 дугаар багийн Хүрэн чулуут хороолол, Цагаан чулуут хороололд буюу сумын төвийн дундуур ихээхэн хэмжээний үер бууж 20 орчим айл өрхүүдийн хашаа усанд автаж, 3 гэр, 2 автомашин урссан байна.
.jpg)
Арбулаг сумын Засаг даргаар ахлуулсан 30 хүн, 6 автомашинтай үерийн усанд гэр нь урссан 3 айл өрхийн 14 хүнийг сумын төвийн Ахмадын өргөөний байранд нүүлгэн шилжүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр усархаг бороо орох тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
.jpg)
Б.Ганаа
| Арбулагт хүчтэй аадар бороо орж 3 гэр, 2 автомашин урссан байна |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих