Он гарсаар галзуугийн өвчлөл бүртгэгдээгүй байна
2022-09-28 16:04:36, 445

Жил бүрийн 9-р сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг мэдээлж, тэмдэглэн өнгөрүүлдэг. Хөвсгөл аймагт он гарсаар мал, амьтны галзуугийн  тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин нохойнд хазуулж галзуугийн эрсдэлд өртсөн 139 хүн дархлаажуулалтад хамрагдсаны дотор 75 нь хүнд буюу  дунд хэлбэрийн шарх авсан байна. Тус иргэдийн 35,2 хувь нь 0-15 насны хүүхэд, 56 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна. Иргэд ихэвчлэн золбинд нохойнд хазуулж байсан бол сүүлийн үед эзэнтэй нохойд уруулах тохиолдол нэмэгдэж байгаа гэж Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Тус аймгийн  23 сумаас 17 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирус илүү сэргэдэг. Ялангуяа Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагаан-Уул, Галт, Цэцэрлэг сум галзуугийн эрсдэл өндөр байдаг ажээ.

Б.Ганаа

 

 



Он гарсаар галзуугийн өвчлөл бүртгэгдээгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0