ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөг олгоно
2022-06-09 16:40:06, 412

 Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид нийт 500 сая төгрөгийн зээл олгохоор болж, иргэдийн төслийг хүлээн авч эхэллээ.

Төсөл өгөх иргэн, аж ахуйн нэгж нь харьяаллын хувьд тухайн аймгийн бүртгэлтэй байх, бусад төрлийн хөнгөлөлттэй зээлийн сангууд, банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх шаардлагатай.

Мөн хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг эрх байгууллагаас авсан байх, тухайн төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуйн нэгж бол сүүлийн 1 жилийн татвар төлсөн баримтыг, иргэн бол ЖДҮ эрхлэгчийн гэрчилгээг төсөлдөө хавсаргасан байхыг Хүнс хөдөө аж ахуйн газраас анхаарууллаа.

Тус аймагт өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжилт олгоогүй бол 2021 онд 477 сая төгрөгийг олгосон байна.

Б.Ганаа



ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөг олгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0