9-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 1-нд нутгийн баруун хагаст, 2, 4-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9 дүгээр сарын 1, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ |
Сэтгэгдэл бичих