Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Норжмаа, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг, төслийн захирал Т.Энхтуяа, Төслийн олон улсын урт хугацааны зөвлөх Иван Такач нар оролцлоо.


2021 онд Хөвсгөл аймагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15-34 хүртэлх насны залуучуудад дараах үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Загвар төв”-өөр дамжуулан хэрэгжүүлнэ.
Үүнд:
1. Ажил хайгч залуучуудад дадал, туршлага эзэмшүүлэх хөтөлбөр (дадлагын хугацаанд өдрийн 10,000-15,000 төгрөгийн урамшуулал олгоно)
2.Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр (10 сая төгрөгийн гарааны хөрөнгө олгоно)
3. Залуучуудын хамтын ажиллагааг дэмжих үйлчилгээ
4. Ажил хайгч залуучуудад хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх
5. Ажил хайгч залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө боловсруулах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://khovsgol.hudulmur-halamj.gov.mn цахим хаягаар болон 7038-8424 утсаар холбогдож авна уу.

Б.Ганаа
| Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07