Сүүлийн үед иргэд ухаалаг худгаар үйлчлүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед иргэд худгаас ус авахаар дугаарлахаас татгалзаж ухаалаг худгаар илүү үйлчлүүлж байна. Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 цэгээр иргэдэд ундны ус түгээж байгаагийн дотор ухаалаг 13 худаг 24 цагийн турш ажиллаж байгаа юм. Ухаалаг худаг нь автомат горимтой учраас иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломжтой төдийгүй бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй картаа цэнэглэн усаа авах боломжтой гэнэ.Усны картыг УСНААК дээр 5500 төгрөгөөр худалдаалж байна. Тус карт нь 3000 тн ус авах эрхтэй, 2500 төгрөг нь картын үнэ ажээ.
Б.Ганаа
Мөрөн суманд 13 ухаалаг худаг ажиллаж байна |