Аврагчид өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилт хийв
2020-04-07 20:11:40, 519

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндрөөс аврах ажиллагааны дадлага  сургуулилтыг Онцгой байдлын газрын сургалтын талбайд зохион байгууллаа. 

Тус сургалтад Эрэн хайх, аврах салбарын нийт 13 алба хаагч хамрагдаж өндрөөс аврах ажиллагааны болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэлтэйгээр цамхгийн  4 давхраас аврах багаж хэрэгсэл ашиглан өндрөөс буух дадлага сургуулийг аврагчид ганцаарчилсан төрлөөр 3-4 удаа, хосоороо 2-3 удаа ээлж дараалан гүйцэтгэв.

Мөн 30 метрийн зайтай автомашин байрлуулан цамхгийн 3-р давхраас аврах олсоор канал татан торхон дамнуургаар нэрвэгдэгчийг буулгах мөн нэрвэгдэгчийг зөөвөрлөх, цамхгийн 2-р давхрын хамгаалалтын бэхэлгээнээс аврах олсоор өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслээр авирч гарах, буух зэрэг дадлага сургуулийг аврагч бүр ээлж дараалан гүйцэтгэлээ.

Энэ үеэр аврагчид бэртэж гэмтсэн нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн хөл, гарын хэсэгт  нь чиг тавьж боох зэрэг дадлага сургуулийг хийж гүйцэтгэж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажилласан энэ удаагийн сургуулилтын онцлог ажээ.

Б.Ганаа



Аврагчид өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилт хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0