Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60 төгрөгөөр буурав
2020-04-01 13:31:05, 850

Хөвсгөл аймаг дахь "Петровис" компани бензин шатахууны үнээ буулгаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар АИ 95, А-80,  АИ-92-ын үнийг тус бүр 60 төгрөгөөр бууруулж  АИ-92 1880, АИ-95 2170, А-80 1790 төгрөгөөр борлуулж байна. Харин дизель түлшний үнэ буураагүй 2540 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос буурна гэдгийг хэлж байлаа.

Өнгөрсөн жил  бензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан. Тухайлбал талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан бол бензин шатахууны үнэ буурч байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа талх, гурилын үнэ буураагүй байгаа ажээ.

Б.Туяа 

 

 



Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60 төгрөгөөр буурав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-02 14:16:20
    zochin: say 20 tugrug l nemj buulgasan bna sh dee 400-500 tugrug bulga gesen bhad yagaad 60 tugrug we arai hartsangvi ym bishvv dahin medeelel hiij gargsan durem zurmiig murdlug bolgoj buuruulah heregtei