Мөрөн хотын бүх баг гэрэлтүүлэгтэй боллоо
2020-01-08 19:25:30, 618
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, гэрэл гэгээтэй болгох, иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Мөрөн хотын бүх багийг гэрэлтүүлэгтэй болгожээ. Мөрөн хотын гудамж талбайн гэрэлтүүлэг 2012 онд 451 ширхэг байсан бол Мөрөн сумын 10-14 дүгээр багт аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум төгрөгийн гэрэлтүүлгийн ажлыг хийж 4674 гэрэлтэй болжээ. Шинээр суурилуулсан гэрэлтүүлгүүд нь 8 м өндөр тулгууртай 50В чадалтай 50000 цагаас багагүй ашиглалтын цагтай -45°С ,+ 45°С ажиллах чадвартай, удирдлагын систем нь интернэт орчинд унтрааж асаах боломжтойгоороо давуу талтай ажээ.
 
Б.Баянцагаан 


Мөрөн хотын бүх баг гэрэлтүүлэгтэй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0