25 өрх орон гэртэй боллоо
2019-11-10 21:35:07, 963
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд тойргийнхоо 25 өрхөд өргөө цагаан гэрийг  өнөөдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд гардуулан өглөө. Гэр олгох иргэдийг сонгохдоо иргэдийн ирүүлсэн өргөдлийг дахин судалгаа хийж  байж сонгосон байна. Хүйтний ам наашилж байгаа энэ үед өөрийн гэсэн гэр оронгүй, хөлсний гэрт амьдардаг өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд гэр оронтой болж байгаадаа талархаж байлаа. “Өргөө цагаан гэр” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд нийт 70 өрх гэр оронтой болоод байгаа ажээ. 
Б.Ганаа 
 


25 өрх орон гэртэй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-11 17:43:17
    ?????: Дахин ийм малнуудыг сонговдоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-11 17:43:12
    ?????: Дахин ийм малнуудыг сонговдоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-11 17:43:11
    ?????: Дахин ийм малнуудыг сонговдоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-10 22:04:07
    Зочин: Сайн үйлс дэлгэрэх болтугай