Иргэдэд түлээ түлшийг нэг цэгээс хүргэнэ
2019-10-25 23:21:51, 529
Хөвсгөл аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай хамтран “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд  Мөрөн сумын айл өрхийг түлээгээр хангах “Илч түлш” аяныг зохион байгуулж байна. Аяны нээлт энэ сарын 28 буюу ирэх даваа гарагт Чингүнжавын талбайд болно. Энэ үеэр Мөрөн сумтай түлээ, мод бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан 17 сум, ойн мэргэжлийн байгуулага, ойн нөхөрлөлүүд түлшний модыг бэлтгэн тээвэрлэн ирж Мөрөн сумын иргэдэд худалдан борлуулах юм. Иргэдэд чирэгдэлгүй түлээ түлшээ нөөцлөн бэлтгэх боломжийг олгох, үнийг хөөрөгдөхгүй байх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичгийг Мөрөн сумын ойролцоох байгаль хамгаалагчдыг нэг дор төвлөрүүлэн бичиж эхэлсэн. Гэвч түлээ түлшний үнэ дорвитой буухгүй байгаа учраас иргэдийг хямд үнэтэй түлээ түлшээр хангаж өвлийн бэлтгэлийг хангуулах зорилгоор “Илч түлш” аяныг  нэг сарын хугацаатай өрнүүлэх гэнэ. Түлээ түлшний захад портероор ачсан түлээ 200 мянга, зил-130-тай түлээ 550-650 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. 
Б.Баянцагаан 


Иргэдэд түлээ түлшийг нэг цэгээс хүргэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0