Мөрөн суманд ил задгай хаясан тарвагыг устгалд оруулав
2019-08-29 23:22:10, 661

Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Мөрөн сумын 14-р багт тарваганы 1 ширхэг тулам ил задгай хаясан байсныг газар дээр нь халдваргүйтгэж устгалд оруулжээ. Тус аймаг тарваган тахалын голомттой учраас ард иргэдэд гарал үүсэл тодорхойгүй тарвага болон тарваганы мах, түүхий эдийг худалдаж авахгүй байх, муудсан болон тарваганы сэг зэм, түүхий эдийг гудамж талбайд ил задгай хаяхгүй байхыг анхааруулав. Мөн нууцаар худалдан борлуулж буй тарваганы мах, түүхий эдийг худалдаалж байгаа иргэдийг цагдаагийн байгууллага болон Зоонозын өвчин судлалын төвийн 7038-2420 утсаар мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

Б.Амирлан



Мөрөн суманд ил задгай хаясан тарвагыг устгалд оруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0