Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-08-28 00:15:35, 502
2019.08.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
Намрын тэргүүн хар бич сарын
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 06.03-19.42
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 8 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 28, Найралт эх, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 



Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0