Цэргээс халагдаж ирсэн залууст нээлттэй ажлын байр танилцууллаа
2024-10-15 17:12:40, 233

Хөвсгөл аймгаас Эрдэнэ хотын дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэйгөөр хааж өнөөдөр нутагтаа ирлээ.

Залуусыг аймгийн Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын хамт олон эцэг эхчүүдийн хамт угтан авлаа.

Энэ үеэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан  мэргэжилтэн И.Даваацэрэн залуучуудад орон нутагт нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл өгч, төсөл хамрагдах боломжтойг танилцууллаа.

Хөвсгөл аймагт 18-25 насны 8000 гаруй залуус байдаг бөгөөд жилд хугацаат цэргийн албыг 300 орчим залуус биеэр хаадаг ажээ.

Б.Ганаа



Цэргээс халагдаж ирсэн залууст нээлттэй ажлын байр танилцууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0