Мөрөн суманд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ
2025-06-09 19:13:29, 565

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх "Бүтээлч Хөвсгөлийнхөн" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийхээр нээлтээ хийлээ.

 

 

Тодруулбал, энэ онд Мөрөн суманд 15.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд 10.5 км хатуу хучилттай авто зам шинээр тавихаар ажлаа эхлүүллээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2400 өрхийн янданг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох, 5.5 км нийтийн эзэмшлийн талбайд 5500 мод тарьж, ургуулах ажлууд эхэлсэн гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар хэллээ.

 

Мөрөн суманд 2025 онд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын нээлтэд аймаг, сумын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцлоо.

Б.Туяа 



Мөрөн суманд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-06-09 22:52:15
    Зочин: Шинэ 13 үерийн даланд зам тавигдах юм болуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-06-09 20:51:09
    Зочин: Haana haana hiih geed bgan be onisogoo tailnuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-06-09 19:21:21
    Зочин: Замын байршилууд нь хаана юм бэ?