Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд өвлийн улиралд агаарын нислэг түр зогсдог байсан бол энэ жил МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна.
Тодруулбал 7 хоног бүрийн 3, 6 дахь өдрүүдэд Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Өвлийн улиралд тогтмол нислэгтэй болсноор алслагдсан бүс нутгийн иргэд шаардлагатай үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авах, Хөвсгөл нутгийн өвлийн байгалийг сонирхож буй гадаад, дотоодын иргэд ая тухтай зорчих зэрэг олон боломж бүрдэж байна.
Он гарсаар Мөрөн нисэх буудалд 251 удаа агаарын хөлөг бууж, 11125 зорчигч зорчиж, 93701 кг ачааг тээвэрлэсэн байна.
Хөвсгөл аймагт энэ онд 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин ирсэн байна. Гадаадын жуулчдын 50 гаруй хувь нь агаарын хөлгөөр зорчсон байна.
Б.Ганаа
| МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Сэтгэгдэл бичих