Хөвсгөлд зорчих хөдөлгөөнийг нээсэн ч эрсдэл өндөр байгааг анхааруулж байна
2021-06-08 16:55:51, 724

 Хөвсгөл аймагт сүүлийн 7 хоногт коронавируст халдварын 100 тохиолдол батлагдсан учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар сум хооронд зорчих хөдөлгөөнийг   түр хаасан. Тус аймагт эрсдэл өндөр байгаа боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй учраас Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу өнөөдөр сум хооронд зорчих хөдөлгөөнийг  өглөөний 6 цагаас нээлээ. Хэдийгээр зорчих хөдөлгөөнийг нээсэн боловч  Мөрөн суманд коронавируст халдварын идэвхтэй 16 голомт, судлагдаж байгаа 3 голомт байгаа тул орон нутгийн иргэдийг аль болох аймгийн төв рүү зорчихгүй  байхыг зөвлөж байна. Ялангуяа олон нийтийн газраар явахгүй гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.

Б.Ганаа

 

 

 

 



Хөвсгөлд зорчих хөдөлгөөнийг нээсэн ч эрсдэл өндөр байгааг анхааруулж байна