Хөвсгөлд сонгуулийн ирц 31,9 хувьтай байна
2021-06-09 16:58:36, 202

Хөвсгөл аймагт 86588 иргэн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс одоогийн байдлаар 27590 хүн санал өгч 31,9 хувьтай байна. Санал өгч байгаа иргэдийн насны байдлаар нь авч үзвэл 18-34 насных 27 хувь, 35-45 насных 19,5 хувь, 45-60 насных 31,2 хувь, 60-аас дээш насных 22,2 хувьтай саналаа өгчээ. Орон нутгаас Цагаан-Үүр сум 43,7 хувьтай хамгийн өдр ирцтэй байгаа бол Баянзүрх 22,5 буюу хамгийн бага хувьтай байгаа гэнэ.  Иймээс иргэдийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат мэдээлж байна.

Б.Ганаа



Хөвсгөлд сонгуулийн ирц 31,9 хувьтай байна