МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Нийтийн номын сан үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Гэр бүлээрээ ном унших танхим”-тай боллоо.
Гэр бүлийн уншлагын танхимд гэр бүлийн, хосуудын, хүүхдийн, уран зохиолын зэрэг олон төрлийн номыг бэлтгэн тавьсан бөгөөд хайсан ном нь байхгүй бол бусад тасгаас авах боломжтой юм.

Тус номын сан нь 1944 онд байгуулагдсан бөгөөд хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, нийтийн уншлагын танхим тогтмол ажиллаж байна.
Номын сан 80 мянган номын фондтой, 140 орчим суудалтай, уншлагын 4 танхимаар үйлчилгээгээ хүргэж байна.
Уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн 23 сумын номын сангийн сан хөмрөгийг нэгдсэн цахим каталогт оруулжээ.
Энэ нь уншигчид интернэт сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа Нийтийн номын сангийн нэгдсэн сан хөмрөгтэй танилцаж, урьдчилан захиалга өгөх боломж бүрдсэн байна.
Б.Тамираа
| Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо |
Сэтгэгдэл бичих