Галт суманд коронавируст халдварын 2 тохиолдол батлагдаж 0 зогсолт хийлээ
2021-06-10 15:56:21, 328

Хөвсгөл аймгийн Галт суманд коронавируст халдварын 2 тохиолдол батлагдсан учраас тус сумын Онцгой комиссын 8-р хуралдаанаар энэ сарын 15 хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.  Тус сумын Эрүүл мэндийн байгууллагын 2 ажилтан  Намнангийн арын постод ажиллаад ирэхдээ халдвар авчээ. Халдвар авсан иргэний  2 иргэний нэг нь гэртээ, нөгөө нь гадуур нийгмийн харилцаанд орсны улмаас ойрын хавьтлын 26 иргэн байгаа бөгөөд шинжилгээ авч сорьцыг аймгийн төврүү зөөвөрлөж байгаа гэнэ. Галт сумаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн хориглож 3 цэгт хяналтын  пост ажиллаж эхэлжээ.

Б.Туяа 


Галт суманд коронавируст халдварын 2 тохиолдол батлагдаж 0 зогсолт хийлээ