Хөвсгөл аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдсэнгүй
2021-05-13 17:14:47, 241

  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт 77 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарсан байна. Тус аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  Коронавирүст халдварын батлагдсан 74 тохиолдлоос  70 иргэн эмчлэгдсэн бөгөөд Нэгдсэн эмнэлэгт 3, Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвд 1 иргэн хэвтэн эмчлүүлж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт тандалтад 507 хүн байгаа ажээ.

Б.Туяа 

 



Хөвсгөл аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдсэнгүй