Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан-Эрэг гэдэг газар 5 хүн зугаалж явснаас 1 хүн Дэлгэрмөрөн голын усанд сэлэхээр ороод живж амь насаа алджээ. Тодруулбал энэ сарын 7-ы өдрийн 16 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16 цаг 14 минутад очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 32 настай, иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод живсэн байжээ. Түүний цогцсыг мөн өдрийн 16 цаг 46 минутад Дэлгэрмөрөн голын усны мандал осолдсон газраас 2 км-ын зайтайгаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу сэлэхээр ороод осолджээ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих