Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон. Осолдсон 3 иргэний цогцос одоо хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэнтэй хамтран оролцож байна. Тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай эрэгтэй иргэн Г, Рашаант сумын харьяат 32 настай эмэгтэй иргэн У, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 8 настай иргэн Б нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Б.Ганаа
| Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08