Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг Рашаант сумын Тээл багийн Цацын-Ам гэдэг газар хээрийн штабыг байгуулан ажиллаж байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа гэнэ. Осолдсон 7 иргэний 3 хүний цогцсыг өчигдөр олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймаг, Орхон аймаг, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, Шүүх шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Тамгын газар, Сумын Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Тамгын газар, орон нутгийн иргэд, Их-Уул сумын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, ар гэрийн хүмүүс нийт 156 хүн, 42 автомашин, 4 мотоциклтой, 4 морь, 4 завьтайгаар эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Б.Туяа
| Хээрийн штаб байгуулан эрлийн ажиллагаа үргэлжилж байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12