Хөвсгөл аймагт өчигдөр, өнгөрсөн шөнө цас орж ихэнх нутгаар 0-10 см цасан бүрхүүл тогтсон байна. Нийт нутгаар өчигдөр 4-17 градус, өнгөрсөн шөнө 13-26 градус хүйтэн байлаа.
Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад -4,4 градус, хамгийн хүйтэн нь Рэнчилхүмбэ суманд -26,6 градус хүйтэн хоножээ. Тус аймгийн нутгаар энэ сарын 20-нд зарим газраар цас орно.
Салхи 20-нд баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна, бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр. Хүйтэрч, Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх бол 22-ноос хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.
Б.Туяа
| Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих