Хөвсгөл аймгийн хэмжээнд 2002379 толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 839873 толгой мал төллөж байна. Тодруулбал ингэ 42, гүү 4613, үнээ 17599, эм хонь 503056, эм ямаа 314563 төллөж нийт 834913 толгой төл бойжиж байна. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 41,9 хувьтай, төл бойжилт 99.4 хувьтай байна. Мөн энэ хавар эм ямаа хээл хаях нь нэмэгдэж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд 1897 толгой мал хээл хаясны дотор 1538 толгой эм ямаа байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
| Хөвсгөлд мал төллөлт 41,9 хувьтай байна |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18