Цаа, цасны баяр энэ сарын 27, 28-нд болно
2026-02-24 10:38:52, 193

Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам Цагааннуур суманд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно.

Энэ үеэр цааны уралдаан, цасан дээрх олс  таталтын тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, цаа, цасны буухиа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа зэрэг болно.

Цаатан иргэд 2024 онд 2765 толгой цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2941 цаа тоолуулж өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.

Б.Тамираа 



Цаа, цасны баяр энэ сарын 27, 28-нд болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0