Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагт хуралдсан хуралдаанаар ирэх лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. Тус хуралдаанаар аймгийн 2018 оны давсан орлого дансны үлдэгдэл зарцуулах тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2016- 2030 онд хөгжүүлэх урт хугацааны "Хөгжсөн Хөвсгөл-2030" хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Гэвч төлөвлөгөөнөөс Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны /Хөгжсөн Хөвсгөл- 2030/ хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай асуудлыг хасч "Хөвсгөл аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал"-ыг нэмж баталжээ. Мөн нэмэгдсэн асуудлын хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хүсэлтээр "Могойн гол” ХК-ийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай, “Аспайр майнинг” ХХК-ийн мэдээлэл, Эрдэнэт-Овоотын төслийн танилцуулга гэсэн асуудлыг багтааж хэлэлцэхээр болжээ.
Б.Гантуяа
Ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ |
|
Сэтгэгдэл бичих