Гурван талт хэлэлцээр 85,9 хувьтай хэрэгжжээ
2019-03-25 11:12:14, 682
Хөвсгөл аймагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрийг   дүгнэж 85,9 хувьтай  хэрэгжсэн гэж үзээд 2019-2020 оны шинэ хэлэлцээрийг байгуулж аймгийн Засаг дарга Л.Ганболд Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нартай гарын үсэг зурав. Хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнд шинээр бий болсон байнгын ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 6,5 пункт болж буурсан нь 2016 онтой харьцуулахад 2 пунктээр буурсан аж. Мөн иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин нөхцөл сайжирч, нийгмийн хамгааллын асуудалд дэвшил гарсан гэж талууд дүгнэж байлаа.  Шинээр байгуулсан хэлэлцээрт “Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах, иргэдийн цалин хөлс, нийгмийн баталгааг хүрсэн түвшингээс бууруулахгүй байлгах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулах” гэсэн зорилго дэвшүүлж, тус зорилгыг хэрэгжүүлэхээр дараах зорилтуудыг тусгажээ. Үүнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулж, ажлын байрыг тогтвортой хадгалах, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг бүрэн хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавих, нийгмийн түншлэгч талуудын чадавхийг дээшлүүлэх, талуудын ажлын уялдаа холбоог хангах, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах гэсэн 6 зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэхүү хэлэлцээрийг 2 жил тутамд байгуулан ажилласнаар хүний хөдөлмөрлөх эрхтэй холбогдон гарсан хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт сайжирч, ажлын байр нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурлын түвшин буурна гэж үзэж байгаа ажээ.
Б.Гантуяа 


Гурван талт хэлэлцээр 85,9 хувьтай хэрэгжжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0