Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар хүнд, онц хүнд гэмт хэргийг шинжээчийн ур чадвараар шуурхай илрүүлэн ажилласан Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Бүрэнхааныг "Шинжээчийн алдар" хүндэт тэмдгээр шагнав.Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хошууч С.Мөнхбаатар нар гардуулан өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв. Шүүхийн шинжилгээний алба нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах, улсын хэмжээнд шүүхийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан бүрдүүлэх, ашиглах чиг үүрэг бүхий төрийн тусгай алба юм. Тус алба нь орон нутагт криминалистик, шүүх эмнэлэг, тусгай шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Б.Ганаа
Цагдаагийн ахмад Т.Бүрэнхааныг “Шинжээчийн алдар” хүндэт тэмдгээр шагнав |
Сэтгэгдэл бичих